Ким Жон Уны талаар худал мэдээлэл цацсаны төлөө уучлал эржээ

БНАСАУ-ын дипломат асан, өнгөрсөн сард БНСУ-ын парламентад сонгогдсон Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг хүндээр өвчилсөн тухай худал мэдээлэл өгсөндөө хүлцэл өчжээ.

Ким Жон Ун гурван долоо хоногийн турш олон нийтийн өмнө ил гаралгүй алга болсны дараа өнгөрсөн бямба гарагт /2020.05.02/ бордооны үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр тууз хайчилж, олны өмнө гарч ирсэн билээ.

Тэ Ён Хо сонгогчид түүнийг сонгохдоо Хойд Солонгосын асуудлаар үнэн зөв дүн шинжилгээ хийнэ гэсэн хүлээлттэй байсныг тэрбээр ухамсарлаж байна гээд худал мэдээлэл тараасанд гэмшин, уучлал эржээ. Түүнтэй хамт мөн БНСУ-ын парламентад сонгогдсон Хой Солонгосын дүрвэгч Жи Сёнг Хо хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ким Жон Уныг зүрх судасны мэс засалд орсны дараа нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байсан тухай ярьжээ.

БНСУ-ын эрх баригчид Ардчилсан нам хоёр гишүүнийг асуудалд болгоомжгүй хандсанд зэмлэсэн байна.

Тэ Ён Хо дурсамждаа Ким Жон Ил /Ким Чен Ир/ 2011 онд нас барсан тухай гадаад хэргийн сайд хүртэл төрийн хэвлэл мэдээлэхээс нааш мэдээгүй байсан тухай бичиж байжээ.

Хойд Солонгосын дүрвэгсдээс эрхлэн гаргадаг “Daily NK” хэвлэл өнгөрсөн сард Ким Жон Уныг зүрхний мэс засалд орсон тухай мэдээлж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.165.107)