Сонгуульд оролцохгүй гэж санал асуулгад оролцогчдын олонх нь хариулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2020 оны "УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөх үү?" гэсэн асуултаар иргэдээс санал хураасан. Санал асуулгад оролцсон 31 935 иргэний 52 хувь буюу дийлэнх нь сонгуульд оролцохгүй гэж хариулжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусний цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй. Энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цуглаан, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэлтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 25-нд ард түмэндээ хандан УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан бөгөөд энэ сарын 7-нд УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ, гаргасан уриалгаа тайлбарласан билээ. 

Санал асуулгыг энэ сарын 8-ны өдрийн 18:00 цагт эхлүүлж, 13-ны 12:00 цагт хаажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)