"Дэлхийн шилдэг 50 зоогийн газар"-ыг 2021 онд тодруулахаар болжээ

Дэлхийн шилдэг 50 зоогийн газар"-ыг тодруулах арга хэмжээний тов хойшилж, ирэх 2021 онд тодруулахаар болсныг зохион байгуулагчид онцоллоо.

 

2002 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн энэхүү арга хэмжээг энэ оны зургаадугаар сарын хоёронд Бельгийн Антверпен хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулжээ. "Арга хэмжээг хэдий хойшлуулсан ч бид дэлхийн шилдэг тогооч нарыг онлайнаар нэгтгэн, санал бодлоо солилцох боломжийг бий болгох хүсэлтэй байна" гэж зохион байгуулагчид онцолж байна.

Мөн "Шагналын эзнийг тодруулах санал хураалтын дүн тодорхой болсон ч нийтэд одоогоор танилцуулахгүй" гэжээ. Шагналын эзнийг тодруулахдаа 1040 гаруй зоогийн газар, тогооч нар, хоол судлаачдын саналд тулгуурладаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)