Б.Ууганбаяр: Өнөөдөр 455 иргэнийг тусгаарлалтаас гаргана

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Коронавирусын нөхцөл байдлын үеэр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 2020.04.06

2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн Токиогийн нислэгээр ирсэн иргэдээс 68 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.  Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 14 иргэн,  "Жаргалант" сувилалд  хоёр иргэн,  "Тоёоко" зочид буудалд 188 иргэн, нийт 273 хүнийг тусгаарласан байна.

Нийт тусгаарлалтад байгаа иргэдийн дунд 0-5 настай 68 хүүхэд байгаа бол 6-17 настай 157 хүүхэд байгааг албаныхан дуулгаад "Өнгөрсөн тав хоногийн хугацаанд 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр нэмж 455 хүнийг гаргахаар бэлдсэн" гэдгийг ОБЕГ-ын Дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ. 

Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн нэр, гэрийн хаяг гэх тодорхой мэдээллүүдийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж байгаа бөгөөд үүнээс цааш дүүрэг, орон нутгийн засаг захиргаа харьяаллын иргэдээ гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллах үүрэг хүлээх ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.232.51.240)