“Apple” компани “Dark Sky” хавсралтыг худалдан авчээ

“Apple” компани “Dark Sky” цаг агаарын урьдчилсан мэдээний хавсралтыг худалдан авсан гэж уг хавсралтыг хөгжүүлэгчид мягмар гарагт мэдэгджээ. “Dark Sky” нь орон нутгийн цаг агаарын мэдээг урьдчилан харуулж, минут тутам шинэчлэгддэг гэдгээрээ олонд танигдсан юм. 

“Дэлхий дахиныг цаг агаарын үнэн зөв мэдээллээр хангаж, аль болох олон хүний аюулгүй байдлыг баталгаажуулах нь бидний гол зорилго байсаар ирсэн. Эдгээр зорилгодоо хүрэхэд “Apple” компани хамгийн их хувь нэмэр оруулж чадна” гэж “Dark Sky” хавсралтыг хөгжүүлэгчид мэдэгдсэн байна.  

Энэхүү мэдээ нь “Dark Sky” хавсралтын одоогийн хэрэглэгчийн хувьд ихээхэн хамааралтай юм. “iOS” үйлдлийн системтэй төхөөрөмж хэрэглэгчдийн хувьд нэг их зүйл өөрчлөгдөхгүй бөгөөд уг хавсралтыг “App Store”-оос татаж авах боломжтой хэвээр байна. Харин “Android” үйлдлийн системтэй төхөөрөмж хэрэглэгчид “Dark Sky”-ыг татаж авах боломжгүй болсон бөгөөд одоогийн хэрэглэгчид ирэх зургадугаар сарын 1 хүртэл ашиглах боломжтой болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)