АНУ-ын Сайпан аралд ажиллаж буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

 

АНУ-ын Сайпан аралд амьдарч буй 124 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ, ЗТХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлжээ.

Дээрх иргэд “Жунсон констракшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу тус аралд ажиллахаар өнгөрсөн оны наймдугаар сард очсон байна. Гэвч Сайпан аралд "COVID-19" халдварын дөрвөн тохиолдол гарч, улмаар нэг хүн нас бараад байгаа тул дээрх иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаж, өнгөрсөн сарын 30-наас өөрсдийгөө 14 хоног тусгаарласан байна. Иргэд өдөр бүр биеийн халуунаа үзэж байгаа бөгөөд одоогоор халуурахаас эхлээд "COVID-19"-ийн бусад шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байгаа аж.

Аюулт цар тахлаас иргэдээ хамгаалах үүднээс Засгийн газраас тусгай нислэг гаргаж, гадаадад амьдарч буй монголчуудаа Япон, Солонгос, Турк улсаас татан авч буй юм. Сайпан арал нь АНУ-ын Калифорни мужийн арал бөгөөд Азийн бүс нутагт байрладаг. Түүнчлэн БНСУ-тай ойр учир дээрх иргэд Солонгосоор дамжаад эх орондоо ирэх боломжтой хэмээн үзэж байгаа юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)