Кпопын эргэн тойронд: "YG" энтертайнмент ШИНЭ ОХИДЫН ХАМТЛАГ гаргана

YG ЭНТЕРТАЙНМЕНТ ШИНЭ ОХИДЫН ХАМТЛАГ ГАРГАНА

YG энтертайнментийн хувьцаа эзэмшигчид гуравдугаар сарын 27-ны өдөр хуралдсан бөгөөд 2020 онд үйл ажиллагаа явуулах уран бүтээлчдийн төлөвлөгөө болон шинээр гаргах хамтлагуудын талаар хэлэлцжээ.

Тун удахгүй Blackpink хамтлаг шинэ уран бүтээл гаргах бөгөөд үүний дараа TREASURE хамтлаг албан ёсоор дуу гаргана гэв. Харин шинэ охидын хамтлагийн тухайд гэвэл 2020 онд багтаж уран бүтээл хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

Уг хамтлаг нь "YG" энтертайнментаас үүсгэн байгуулагдсан гурав дахь охидын хамтлаг болох аж. Тодруулбал 2009 онд 2NE1, 2016 онд Blackpink хамтлаг албан ёсоор кпоп ертөнцөд хөл тавьсан бол 2NE1 хамтлаг 2016 онд таржээ. Гэсэн ч тэд үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа кпоп ертөнцийн хамгийн шилдэг охидын хамтлаг байсан юм. Харин Blackpink хамтлагийн хувьд өдгөө дэлхийн зах зээлд нэр хүндтэй хамтлагуудын нэг аль хэдийнэ болжээ.

YOONA ОЛОН АНГИТ КИНОНД ТОГОЛНО

Girls Generation хамтлагийн гишүүн YoonA JTBC сувгийн “Hush” нэртэй олон ангит кинонд тоглохоор болжээ. Уг киноны үйл явдал нь сэтгүүлчдэд тулгардаг асуудал, дарамт, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар өгүүлэх аж.

KIM JIN WOO: БИ ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРСЭН

Winner хамтлагийн гишүүн Kim Jin Woo "Beauty+" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр Winner хамтлагийн шинэ цомгийн тухай болон өөрийнхөө ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийхөө талаар хуваалцжээ.

Kim Jin Woo:

- "Манай цомог энэ хавар олон нийтийн хүртээл болно. Бид өөрсдийнхөө авч буй сайхан мэдрэмжийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахыг хүссэн. Дадлагажигч байхаас өнөөдрийг хүртэл Winner хамтлагийн дууг сонсож, бидэнтэй хамт сайхан дурсамж бүтээсэн бүх хүмүүст баярлалаа. Манай шинэ цомгийг сонсоод илүү их урам зориг авна гэж найдаж байна"

Мөн тэрээр цаашдын амьдралын зорилгынхоо тухай ийн ярьжээ. Үүнд:

- “Миний эцсийн зорилго бол Winner хамтлагийн дуучин болон жүжигчин Kim Jin Woo гэдгээрээ олонд танигдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах. Азаар би дуучин болох зорилгодоо хүрсэн шүү. Харин одоо бол жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж байгаа"

BTS ХАМТЛАГИЙН ХОЙД АМЕРИК ДАХЬ АЯЛАН ТОГЛОЛТ ХОЙШЛОГДЛОО

"Big Hit" энтертайнментийн зүгээс “BTS хамтлагийн Хойд Америкт хийх “Map of the Soul” аялан тоглолт хойшилсон” хэмээн мэдэгджээ.

Тус тоглолт нь дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс зургадугаар сар хүртэл үргэлжлэх байсан ч "COVID-19" өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон байна.

Дашрамд дурдахад БНСУ-ын соёлыг сурталчилдаг “KCON NY 2020” наадам цуцлагдахаар болсон байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс:

- “АНУ-ын Нью Йорк мужийн захиргаатай зөвлөлдөж энэ жилийн "KCON" наадмыг цуцлахаар шийдлээ. Эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал учраас энэ шийдвэрийг гаргасан тул дараагийн наадмаараа уулзацгаая” гэжээ. Харин бусад хотуудад болох наадмууд цуцлагдах эсэх нь одоогоор тодорхой болоогүй аж.

TWICE ХАМТЛАГ TIKTOK СУВАГТАЙ БОЛЛОО

"БНСУ-ын үндэсний охидын хамтлаг" гэх алдар хүндийн эзэд болох TWICE хамтлаг TikTok сувагтай болж шүтэн бишрэгчдээ баярлууллаа.

Тэд гуравдугаар сарын 26-ны өдөр өөрсдийн TikTok сувгийг танилцуулсан бөгөөд хоёр өдрийн дотор 765,000 гаруй дагагч, 2 сая гаруй like цуглуулсан байна.

TWICE хамтлагийн TikTok хаяг: twice_tiktok_official

LE ‘BANANA CULTURE’ ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЛАА

EXID хамтлагийн гишүүн LE гуравдугаар сарын 25-ны өдөр Инстаграм хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.

- “Сайн байцгаана уу? LE мэндчилж байна. Би "Banana Culture" энтертайнменттай нөхөрсгөөр хэлэлцсэний эцэст тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцалж байна. Цаашид та бүхэнтэй илүү эерэг өнгө төрхтэй, чанартай дуунуудаараа мэндчилэх болно. Миний шинэ эхлэлийг дэмжиж өгөөрэй. Баярлалаа”

Ийнхүү нэгэн цагт кпоп ертөнцөд “Ah Yeah”, “UP&DOWN”, “DDD” зэрэг дуугаараа хит болж байсан EXID хамтлагийн гишүүд "Banana Culture" энтертайнментийг орхилоо. Тодруулбал, 2019 оны тавдугаар сард тус хамтлагийн гишүүд болох Hani болон Jeonghwa нар гэрээгээ сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан бол энэ оны нэгдүгээр сард Hyelin, хоёрдугаар сард Solji нар энтертайнментаасаа гарсан юм.

БОНУС: ЖҮЖИГЧИН SEO JI HYE БОЛОН KANG JUNG HYUN НАР ХАМТРАН АЖИЛЛАНА

Ази даяар шуугиан тарьсан “Crash Landing On You” олон ангит киног үзээгүй хүн ховорхон биз ээ. Тус кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Seo Ji Hye болон Kang Jung Hyun нар дахин хамтран ажиллахаар болжээ. 

Тэд MBC сувгийн “Shal We Eat Dinner Together” хэмээх киноны гол дүрд тоглох бөгөөд тэдэнтэй хамт A Pink хамтлагийн Naeun болон жүжигчин Song Seung Heon нар тоглох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)