Японы алдарт жүжигчин Шимүра Кэн коронавирусээр нас барлаа

Японы хошин шогийн загалмайлсан эцэг гэж ч хэлж болох алдарт жүжигчин Шимүра Кэн энэ сарын 29-ний өдөр коронавирусний халдварын улмаас нас барлаа.

Шимүра Кен өнгөрсөн сарын 20-нд 70 нас хүрээд байлаа.

Шимүра Кэн энэ сарын 20-нд халууран, бие нь муудсан тул эмнэлэгт хэвтэж, 23-нд коронавирус гэдэг нь тогтоогдсон юм.
 

Түүний төрсөн нутаг болох Токиогийн Хигашимүраямад “Токио 2020” олимпын наадмын бамбарын буухианд оролцоход хамгийн тохирох алдартан хэн бэ” гэсэн санал асуулга явуулахад түрүүлж байлаа. Олимпын наадам ч хойшлогдож, алдарт жүжигчин маань ч ертөнцийн мөнх бусыг үзүүлэн, одлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.12.0)