Энэтхэгт амьдарч буй гадныхан хүнд байдалд байна

Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Энэтхэг улс орон даяар 21 хоног хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоогоод байгаа билээ. Тэгвэл энэ хорио тус улсад ажиллаж амьдардаг гадныханд илүү хүнд тусаж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.

Хөлсний ажил хийж амь зуудаг олон сая ажилчид хөл хорионы дараа амьжиргааны эх үүсвэргүй болсон байна. Гастарбайтерууд олноор ажилладаг барилга, зам барилгын ажлууд зогссоноор эдгээр хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ. Зарим мужийн захиргаа ийм хүмүүсийг хооллох газруудыг нээе гэсэн хэрэгжүүлэхэд хүнд байдалд ороод байгаа аж. Мөн төрөлх тосгон руу буцах хүмүүс олон ч нийтийн тээвэр зогссон нь хүндрэл учруулж байгаа ажээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)