Төрийн алба хаагчид архидан согтуурвал хатуу хариуцлага тооцно

Төрийн алба хаагчид томилолтоор ажиллах болон бусад үед архидан согтуурвал хатуу хариуцлага тооцно гэж аймгийн Онцгой комиссын хурал дээр анхаарууллаа. 

Энэ сарын наймны өдөр Дорнод аймгийн нутгаар ОХУ-тай хиллэдэг Ульхан боомтын ажилтнууд УОК-оос гаргасан баяр ёслол тэмдэглэхийг хориглох шийдвэрийг зөрчиж, архидан согтуурсан үедээ хоорондоо муудалцаж, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. 

Онцгой комиссоос хол хорионы үед тогтоол шийдвэрийг биелүүлээгүй Гаалийн газрын болон МХГ-ын улсын байцаагч, Хил хамгаалах байгууллагын алба хаагч, Гадаадын иргэн харьяатын ажилтан нарт тухайн байгууллагын удирдлагууд арга хэмжээ тооцож, эргэж мэдэгдэхийг үүрэгдэв.

Түүнчлэн ахуйн хүрээн дэх архидалт төдийлөн буурахгүй байгааг ч Цагдаагийг газраас анхааруулсаар байгаа. Ард иргэдийг энэхүү онцгой нөхцөл байдлын үед дэг журамтай, ухамсартай байхыг уриалж байна. Ахуйн архидалт 30-40 насныхан дунд их байгаа аж.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)