Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийн сайн найз байж чаддаг вэ?

Хүмүүсийн хамгийн их маргадаг сэдвүүдийн нэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл. Тэд маш сайн найз байж, удаан хугацааны туршид нөхөрлөж чадна гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс байхад зөвхөн аль нэг тал нь нөгөөдөө сайн учраас л тийм сайхан харилцаатай байдаг гэсэн үзэлтэй хүмүүс ч цөөнгүй байдаг. 

Тэгвэл хэд хэдэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийн хувьд маш сайн найз болж чадахыг баталжээ. Мөн тэдний нөхөрлөл урт удаан хугацааны туршид бат бөх хэвээр хадгалагдах боломжтой гэнэ. 

ТЭД ТАНЫ НУУЦЫГ МАШ САЙН ХАДГАЛНА

Нэгэн судалгаагаар 10 эмэгтэйн 4 нь хамгийн удаандаа л гэхэд 47 цагийн хугацаанд нууц хадгалж чаддаг гэдэг нь тогтоогдсон байна. Харин нөгөө талаасаа эрчүүдэд ямарваа нэгэн зүйлийг хэлэхэд хэдхэн минутын дотор л мартах хандлагатай байдаг гэнэ. Энэ нь тэднийг сайн "нууц хадгалагч" болоход нөлөөлдөг бололтой.

ТЭД ТАНЫГ ШҮҮМЖЛЭХГҮЙ

Ихэнх эрэгтэй хүмүүст эмэгтэй хүний их идэж байна уу, үгүй юу гэдэг нь тийм ч чухал байдаггүй байна. Харин ч эмэгтэй хүний хоолоо амтархан идэж буй дүр төрхийг харах дуртай байдаг байна. Инээдтэй сонсогдож магадгүй ч эрэгтэй сайн найзтай байхын нэг давуу тал бол санаа зовохгүйгээр хүссэнээрээ идэж болох явдал юм. 

ТЭД ТАНТАЙ ӨРСӨЛДӨХ ГЭЖ УЛАЙРАХГҮЙ

Аризонагийн их сургуулийн судалгааны багийнхны хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд бие биедээ муухай аашилж, нэг нэгнээ гомдоох тохиолдол элбэг байдаг нь тогтоогджээ. Хоорондоо өрсөлдөж, нэг нэгэндээ атаархдаг нь тэдний төрөлхийн зан гэнэ. Харин эрчүүдийн хувьд өрсөлдөх, атаархах тохиолдол бага байдаг. Тэглээ ч эмэгтэй хүмүүстэй тэр бүр өрсөлдөөд байдаггүй тул энэ нь тэдэнтэй нөхөрлөхийн бас нэгэн давуу тал болох аж. 

ТЭД МАШ САЙН ЗӨВЛӨГЧИД

Эрчүүд нэгнийхээ талаар маш сайн мэддэг. Хэрвээ та түүнээс ямар нэгэн залуугийн талаар асууж, зөвлөгөө авахыг хүсвэл тэр танд чадах чинээгээрээ зөвлөж чадна. Энэ тал дээр тэд маш сайн зөвлөгч байж чаддаг аж.

ТЭД ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДДӨГГҮЙ

Тэд урт, сунжирсан ярианд дургүй тул төдийлөн хов жив ярьдаггүй. Мөн эрчүүд танд ямарваа нэгэн зүйлийг хэлэхийг хүсвэл эргүүлж тойруулахгүйгээр шууд л хэлдэг.

ТЭД НАСАН ТУРШИЙН НАЙЗ БАЙЖ ЧАДНА

Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй хүн найз нөхдийн харилцаан дээр маш үнэнч байдаг гэнэ. Эрчүүдтэй найзлахын нэг давуу тал бол тэд таны урмыг барагтай л бол хугалахгүй бөгөөд таны насан туршийн сайн найз байж чаддаг ажээ.

Дүгнэн хэлэхэд ихэнх эрэгтэй хүмүүс дээр дурдсан давуу талуудтай байдаг учир тэдгээрийг нь өөртөө ашигтай байдлаар тусгахын тулд нөхөрлө гэж хэлсэн юм биш шүү. Үнэндээ хэн хэндээ түшиг тулгуур болж, хэрэгтэй үед нь тусламжийн гараа сунгаж, хамтдаа цагийг хөгжилтэйгөөр өнгөрөөж л байвал хүйс чухал гэж үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)