Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 28-ныг хүртэл нэвтрүүлнэ

 Засгийн газрын хуралдаанаас хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн талаар өнөөдөр /-2020.03.23/ Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.  Энэ талаар ОБЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн дараах шийдвэрүүдийг гаргасан гэлээ. 

 Тодруулбал: Цагаан нуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлээд хаана.

  1. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06.00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаана.
     
  2. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл улс орон даяар ариутгал, халдваргүйжүүлэлтын ажлыг зохион байгуулна.
     
  3. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах шийдвэр гарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.121.230)