Үнэрлэх чадвар алдагдах нь корнавирусын халдварын шинж тэмдэг байж болзошгүй

Гэнэт үнэрлэх чадвар алдагдах нь шинэ төрлийн корнавирусээр халдварласны нэг шинж тэмдэг байх боломжтой гэж Их Британийн чих, хамар, хоолой судлалын холбооны мэдэгдэлд дурджээ.

Энэ зовиур  бусад шинж тэмдэг илрээгүй үед ажиглагдах боломжтой бөгөөд эдгээр өвчтөн КОВИД-19 халдварын далд тээгчид байх магадлалтай гэж Британийн эмч нар онцолсон байна.

Ийм шинж тэмдэг Өмнөд Солонгос, Хятад, Италид халдвар авагсдын дунд ажиглагдаж байсныг нотлох баттай баримт бий гэж тус холбоо мэдээлжээ. Их Британи, АНУ, Франц, Италийн хойд хэсэгт хүмүүс үнэрлэх чадвараа гэнэт алдах тохиолдлууд огцом өсөж байгаа аж. Тиймээс эмч нар өндөр халуурах эсвэл хуурай ханиалгах шинж тэмдэггүй ч халдвар авсан хүмүүсийг илрүүлэхэд энэ шинж тэмдгийг харгалзан үзэхийг зөвлөжээ.

Коронавирусээр халдварлаж байсан ИХ Британийн эрүүл мэндийн дэд сайд Надин Доррис өвдсөнөөс хойш үнэрлэх, амтлах чадвараа алдаж байсан тухай ярьж байсан бол Германы эмч Хэндрик Штрик түүнд хандаж байсан өвчтөнүүдийн гурваны хоёрт ийм зовиур  ажиглагдаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.121.230)