Нефтийн үнэ өгсөж эхэллээ

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 6-7 хувиар өсөж эхэлснийг арилжааны мэдээлэл харуулжээ.

Баасан гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.01 хувиар өсөж, нэг торх нь 30.17 ам.доллар, харин WTI маркийн нефтийн үнэ 7.02 хувиар өсөж, 27.72 ам.долларт хүрсэн байна.

Нефтийн салбарын зах зээл олон жилийн хугацаан дах хамгийн доод үзүүлэлтэд хүрч унасныхаа дараа хоёр дахь өдрөө дараалан өсөж байгаа нь энэ юм.

Коронавирусний халдвар тархсаны улмаас дэлхийн зах зээлд эрэлт нь буурсантай холбоотойгоор нефтийн үнэ огцом унасан байна. Үүнээс гадна, “ОПЕК+” бүлгийн олборлолтоо бууруулах хэлэлцээ бүтэлгүйтсэн нь сөрөг нөлөөг улам нэмэгдүүлжээ. Он гарснаас хойш нефтийн үнэ хоёр дахин буурсан байна. 

Эх сурвалж. МОСКВА. /RIA Novosti/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.121.230)