ЭМЯ: Хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байна

 

 Эрүүл мэндийн яам боловсролын салбарын буюу их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналыг гаргаад байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн /2020.03.19/ шинэ төрлийн коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийн үеэр дараах тайлбарыг хийлээ. 

Тэрээр "Өчигдрийн ДЭМБ-ын хурлаар “Эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Эрсдэл өндөр байгааг ойлгож, халдвар манай улсад тархах эрсдэл өндөр байна" гэж ойлгож, сэрэмжлэх хэрэгтэйг анхаарууллаа. Амны хаалтаа байнга зүүж, олон нийтийн газар явахгүй байхыг сануулж байна. Амны хаалтаа тогмол сольж хэрэглэх хэрэгтэйг анхааруулья. Олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг явуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх магадлал өндөр гэж үзэж байна. 

Хөл хориог нэг өдрөөр алдаж тогтооход өвчний тархалт 40 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байдаг. Эрдэмтэн, судлаачдын зүгээс КОВИД-19 халдварын эсрэг вакцин болон эмчилгээнд тохирсон тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.159)