Эмэгтэйчүүд ДУЛААН ОРЧИНД илүү бүтээлч байдаг

Эмэгтэйчүүдийн биеийн температур эрчүүдийнхийг бодвол арай өндөр байдаг. Харин 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар ихэнх албан байгууллагын дотоод орчин эрчүүдийн биеийн температурт илүү тохирсон байдаг нь батлагджээ. Мэдээж оффисын температурыг зөвхөн эрчүүдийн биеийн температурт тохируулах нь зөв зүйл биш шүү дээ. Тиймээс АНУ болон Герман улсын судлаачид энэ талаар судалгаа хийсэн бөгөөд эмэгтэй хүн дулаахан орчинд илүү бүтээлч, үр дүнтэй ажилладаг гэдгийг тогтоосон байна.

Берлин дэх Нийгмийн шинжлэх ухааны төвийн судлаач Agne Kajackaite болон дэд профессор Chang нар хамтран 543 оюутны дунд судалгаа явуулжээ. Ингэхдээ тэд судалгаанд оролцогчдыг 16,1 ба 32,7 хэмийн дулаантай өрөөнд оруулж математик, яриа болон танин мэдэхүйн гэсэн гурван төрлийн даалгавар гүйцэтгүүлжээ. Ингээд дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Өрөөний хэм эрэгтэй, эмэгтэй оролцогчдын математик болон ярианы даалгаврын гүйцэтгэлд нөлөөлж байсан бол танин мэдэхүйн даалгаварт тийм ч их нөлөөлөөгүй аж.
  • Эмэгтэйчүүд дулаан өрөөнд даалгавар гүйцэтгэхдээ дунджаар 32,9 оноо авчээ. Харин хүйтэн температуртай өрөөнд дунджаар 28,6 оноо авсан байна.
  • Эрчүүдийн хувьд эсрэгээрээ буюу дулаан өрөөнд дунджаар 31,2 оноо авч байсан бол хүйтэн температуртай өрөөнд 33,6 оноо авч байв. 

Үүнээс үзэхэд албан газрын тасалгаа дулаан байх тусам эмэгтэйчүүдийн бүтээлч байдал нэмэгддэг байна. Судлаачдын зүгээс Plos One сэтгүүлд:

- “Бидний олж мэдсэн хамгийн гайхмаар зүйл бол туршилт хийсэн өрөөний температурын өөрчлөлт нь ноцтой их байгаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл осгом хүйтэн байсан өрөөг шатаж үхмээр халуун болгоогүй. Температур нь тийм ч их зөрүүгүй байхад эмэгтэйчүүдийн ажлын гүйцэтгэлд маш их ялгаа гарсан байсан” хэмээжээ.

Харин судлаач Tom Chang хэлэхдээ: 

- “Өрөөний температур таныг тухайн өрөөнд тав тухтай байхаас үл хамааран сурах хөдөлмөрлөх үйлсэд тань нөлөөлдөг нь батлагдлаа. Өнөөг хүртэл хүний өрөөний температурт хандах хандлага нь хувь хүнээс л хамаардаг гэж үздэг байсан. Гэвч бидний хийсэн судалгааны үр дүнд эмэгтэйчүүд дулаахан орчинд илүү үр бүтээмжтэй ажилладаг нь нотлогдлоо” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)