Залууст таалагддаг охидын АРВАН шинж

Өнөө цагт залуус охидоос ч илүү биеэ авч явах болсон. Тэр ч бүү хэл хөвгүүд охидод таалагдах гэж хичээдэг байсан бол охид ч хөвгүүдэд таалагдахын тулд хичээдэг болжээ. Гэвч ихэнх охид гадаад үзэмжиндээ анхаарал тавихыг урьтал болгож зан ааш, биеэ авч явах тал дээр тэр бүр анхаараад байдаггүй. Энэ нь охидын хамгийн том алдаа юм. Ингээд энэ удаагийн зөвлөгөөгөөрөө хөвгүүдэд ямар охид таалагддаг, мөн тэдний ямар шинж чанарууд нь хөвгүүдийг татдаг болохыг хүргэж байна.

ТЭР ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВЬДАГ 

Эмэгтэй хүн бүр өөртөө цаг гаргаж, өөрийгөө халамжлах хэрэгтэй. Гэвч энэ нь та заавал супер модель шиг байх ёстой гэсэн үг биш юм. Нүүрээ огт будаагүй ч биш, хэтрүүлэн будаагүй, цэвэрхэн хувцасласан, хумсаа зөв зассан, гутлаа цэвэрхэн өмссөн охид ямар ч хөвгүүдэд анхны сэтгэгдлээр таалагддаг. Ийнхүү хөвгүүдэд таалагддаг охидын эхний шинж нь өөртөө анхаарал тавьдаг, биеэ зөв авч явдаг охин байх нь.

ТЭР ХӨГЖИЛТЭЙ

Инээмсэглэл бол аливаа харилцааг хөгжилтэй болгодог гайхалтай хэрэгсэл юм. Тиймдээ ч хөвгүүд сайхан инээмсэглэж чаддаг, ярьсан ярианд нь инээдэг охидод маш ихээр татагддаг байна.

ТЭР УХААЛАГ

Хөвгүүд ухаалаг охидод татагдах нь элбэг. Гэхдээ энэ нь заавал математик, физикийн хичээл дээрээ "цоорчихсон" байх ёстой гэсэн үг биш юм. Залуусыг зөв шийдвэр гаргахад нь тусалдаг, тэдний ойлгоогүй хичээлийг нь зааж өгдөг охидод яагаад ч юм татагддаг аж. 

ТЭР ҮНЭХЭЭР ӨӨДРӨГ

Амьдралын талаар өөдрөг үзэлтэй, эерэг хандлагатай охин бол хэзээд асуудлынхаа талаар гомдоллодог охиноос илүү байдаг. Өөдрөг үзэлтэй охид өөрийгөө, мөн бусдыг ч хайрлаж чаддаг учраас ямар ч асуудал гарсан бай аз жаргал, баяр баясгалан, сайхан сэтгэлээ хамгаалан авч үлдэж чаддаг. 

ТЭР САЙН СОНСОГЧ

Яриаг нь чин сэтгэлээ сонсож, түүнд тохиолдсон асуудалд зөвлөгөө өгдөг охидод хөвгүүд амархан дасаж дурладаг. Тэдний яриаг анхааралтай сонсож, асуудал тулгарсан бол дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгч байгаарай, охидоо. 

ТЭР МАШ ЭМЭГТЭЙЛЭГ

Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн шийдэмгий, хүчтэй, хариуцлагатай байдал нь тэдний анд найз мэт сэтгэгдэг төрүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалиасаа бие бялдрын хувьд ялгаатай төрсөн байдаг учир эрэгтэйчүүд өөрөөсөө хүч султай эмэгтэйчүүдэд татагддаг аж. Эрчүүд эмэгтэй хүнийг ялдам, сэтгэл татам, эелдэг, зөөлөн байлгахыг хүсдэг ажээ.

ТЭР НУУЦЛАГ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс харилцааны эхэн үед бие биетэйгээ маш эелдэг байж чаддаг. Энэ үеийг өнгөрөөгөөгүй байж дөнгөж танилцсан залуудаа амьдралынхаа бүхий л нарийн нандин зүйлээ ярих нь танаас залхах шалтгаан болдог байна. 

ТЭР МАШ ЭЕЛДЭГ

Ямар ч залуу муухай ааштай охинтой харилцахыг хүсэхгүй шүү дээ. Хүнд анхны сэтгэгдэл гэдэг маш чухал байдаг. Таалагдсан хөвгүүнтэйгээ удаан харилцаатай байхыг хүсвэл эелдэг байхыг хичээгээрэй. 

ТЭР ҮНЭХЭЭР ШУДАРГА

Анхнаасаа үнэнээ хэлдэг хүнд ямар ч хүн татагдахгүй байхын аргагүй шүү дээ.

ТЭР САЙН ОЙЛГОГЧ

Ямар ч хөвгүүдэд таалагддаг спорт, дуртай тоглоомыг нь ойлгодог охид маш ихээр таалагддаг. Хэрвээ та тэдэнтэй ижил сонирхолтой байвал тэдний зүрхэнд маш том оронг зай эзлэх болно. Төгс хүн гэж хэзээд байхгүй шүү дээ. Тийм ч учраас таалагддаг хүнийхээ дэргэд байна гэдэг бидний мэдэрч болох хамгийн том аз жаргал билээ. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлж таалагддаг хөвгүүнээ өөрийн болгоорой. 

Сэтгэгдэл: (8)
Таны IP: (18.206.12.31)
Бэлгийн харилцаанд байнга орогч Би иймэрхүү охидууд надад таалагддаг
2024-03-07 Хариулах
Hen negn Crush maani odoo ndas 2ah bi yaj nairan we??
2023-09-04 Хариулах
Нууц гүнж Manai angiin 1 bandi ohid huvguudej toglohoor mnii hajuud ireed toglohoor garnaas bariad baidag ter ndd sain bolov uu
2022-12-06 Хариулах
Арси Би ч бас бондгор бүдүүн харагддаг гэхдээ би өөрөөсөө ичдэггүй. Хувь хүн өөрөө л өөрийгөө өөрчилж чадна. Өөртөө итгээд хичээгээрэй. А бас бүжиг бүжиглэвэл их тул болно шүү.
2022-07-31 Хариулах
YeGi Ene bugd nadtay adilxan ym gxdee ygaad crush toodgum bol oo💔
2022-05-19 Хариулах
Цэлмүүн Би бондгор болж төрсөн л дөө яааж туранхай болох вэ?😭
2022-02-10 Хариулах
Арси Би ч бас бондгор бүдүүн харагддаг гэхдээ би өөрөөсөө ичдэггүй. Хувь хүн өөрөө л өөрийгөө өөрчилж чадна. Өөртөө итгээд хичээгээрэй. А бас бүжиг бүжиглэвэл их тул болно шүү.
2022-02-10
Б. Үүлэнсонор Нэг нь ч гэсэн байхгүй бол таалагдах уу
2022-01-26 Хариулах
Зочин Шал худлаа байна. Би энэ охидууд шиг байж чадахгүй
2021-11-22 Хариулах