Орон нутгийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

 "Улаанбаатар төмөр зам" ХНН 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өглөөний 08.00 цаг хүртэл орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож байгааг мэдээллээ. 

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ийнхүү УБТЗ ХНН 2 дугаар сарын 27 хүртэл хязгаарлаад байсан орон нутгийн чиглэлд зорчих галт тэрэгний хөдөлгөөнийг дахин зогсоож байна. 

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг иргэдэд шимтгэл хураамжгүйгээр буцаан олгох тул Тасалбарын төв дээр очихыг сануулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)