ФОТО: БНСУ дахь онцгой дэглэм

БНСУ-д шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна. Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна.

Сөүлээс өмнө зүгт 235 км-ийн зайд байдаг Дэгу хотод өнгөрсөн долоо хоногт гарсан халдварын  тохиолдол БНСУ-д эрчимтэй тархаж, улс орон даяар онцгой байдал зарлаад байна.

Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вирусын эдийн засагт үзүүлэх нөлөө 2015 онд Өмнөд Солонгост олон хүний амь насыг авч одсон MERS-ийн халдвараас илүү том бөгөөд удаан үргэлжлэх боломжтойг анхааруулж, ард иргэд албан байгууллагуудыг онцгой дэглэмд  өндөр хяналттай ажиллахыг үүрэг болгож байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)