“Бүтэн амьдрал” киног KBS телевизийн албан ёсны эрхтэй бүтээжээ

Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино өнгөрөгч амралтын өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ.

Нийт 24 ангит тус киноны зохиолыг БНСУ-ын KBS телевизээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч, Монголын нийгмийн хэв маяг, онцлогт тохируулан хөрвүүлж бүтээжээ.

Олон улсын хэмжээнд шилдэг нь гэж үнэлэгдсэн контентын форматыг бусад улс орон өөрийн онцлогтоо тохируулан бүтээдэг жишиг олон жилийн өмнөөс тогтсон. Тухайлбал, бидний сайн мэдэх Солонгосын F4 буюу “Boys Over Flowers” киноны эх хувилбар нь Тайвань улсын формат бөгөөд 2001 онд “Солирын од” нэрээр орчуулан хүргэж байснаар нь үзэгчид мэднэ.

“Бүтэн амьдрал” ОАК-г KBS телевизийн албан ёсны эрхтэйгээр бүтээжээ

Мөн Боловсрол телевизээр гарч үзэгчдийг шуугиулж байсан Туркийн олон ангит “Ээж” киноны эх хувилбар нь Япон улсын бүтээл байжээ.

“Бүтэн амьдрал” ОАК-г KBS телевизийн албан ёсны эрхтэйгээр бүтээжээ

Ийнхүү тус киноны зохиолыг 2018 онд БНСУ албан ёсны эрхтэйгээр авч, өөрсдийн хэв маягаараа нутагшуулан дэлгэцнээ амилуулж байсан байна.

“Бүтэн амьдрал” киноны 1, 2-р анги цацагдсаны дараа “хуулбарласан бүтээл байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан учир кино багийнхнаас бид тодруулга авсан юм. KBS телевизийн хит бүтээл “My Rosy Life” хэмээх кино 2005 онд дэлгэцнээ гарч олон нийтийг шуугиулж байв.

Тэрхүү зохиолыг манай уран бүтээлчид албан ёсоор худалдан авч үзэгчдэд толилуулж байгаа нь энэ ажээ. Тухайн улсдаа тэргүүлж буй киноны форматыг албан ёсны эрхтэйгээр авч бүтээх нь бусад орны туршлагаас суралцаж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Зарим үед өөр улсын хувилбар нь эх зохиолоосоо сайн болох тохиолдол ч гардаг гэнэ. Тун удахгүй Монголын  кино уран бүтээлчдийн контент энэ мэтчилэн дэлхийд үнэлэгдэхийг үгүйсгэхгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)