"Засгийн газар Оюутолгойн татварын маргааныг Арбитрын шүүхээр шийдүүлэхийг дэмжиж байгаа"

"Засгийн газар Оюутолгойн татварын маргааныг Арбитрын шүүхээр шийдүүлэхийг дэмжиж байгаа"

Монголын үндэсний татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс “Оюутолгой” компани 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү татварын маргаанаа Лондоны Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байна. Энэ талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдлээ.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар татвартай холбоотой маргаан дээр хуулийн дагуу явна. Ямар нэгэн зөвшилцөл хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв зөвшилцөөд явбал цаашдаа Монгол Улсын хууль хэрэгжихээ болино. Тиймээс Арбитрын шүүхэд хандах шийдэл рүү Засгийн газар ч явсан гэж ойлгож болно. Арбитрын шүүх ямар шийдвэр гаргахыг харахыг хүсэж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.84.213)