Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Говь-Алтай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд сая гарын үсэг зурсан. Ажлын байрандаа архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа гэж ойлгож болно. Өөртэй нь холбогдоход үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл орлогч нь үүрэг гүйцэтгэнэ.

Бусад асуудлаар нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орох юм байна. Засгийн газрын зүгээс үүнд оролцох боломжгүй. Тиймээс ёс зүйн хариуцлагыг нь хүлээлгэлээ. Засаг даргын Тамгын газарт согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон гэсэн мэдээлэл бий. Өөрөө мөн оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн хариуцлага хүлээхээс татгалзахгүй байгаагаа мэдэгдсэн" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.81.165.210)