ЭЕШ-д бүртгүүлэх сурагчдын АНХААРАЛД

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн билээ.

Бүртгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл онлайнаар явуулах бөгөөд ЭЕШ зургаадугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байна.

Харин ЭЕШ-аас өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 28-нд элсэгчдийн монгол хэл болон монгол бичгийн шалгалт болно. Монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Сануулахад, сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлд ЭНД дарж бүртгүүлээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)