Хятадын 20 мянга гаруй эмч Хубэй мужийг зорьжээ

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны дэгдэлттэй тэмцэхээр Хятад улсын өнцөг булан бүрээс 20 мянга гаруй эмч Хубэй мужийг зорин иржээ хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.  

“Одоогийн байдлаар эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн нийт 20 мянга гаруй ажилтан Ухань хот болон Хубэй мужийн бусад хотыг зорьжээ" хэмээн Төрийн зөвлөлийн цахим хуудасны мэдэгдэлд дурджээ.

Эрх баригчид нэгдүгээр сарын 24-нээс Ухань хот болон Хубэй муж руу хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг материалын тусламж төдийгүй мэргэжилтнүүдийг илгээснээр орон нутгийн эмч нарын ачаалал багасч, амралтгүйгээр өдөрт 12 цаг ажиллахаас өөр аргагүй байдалд хүрээд байсан асуудал намжиж чаджээ. Хоёрдугаар сарын 9-ний өдөр гэхэд л Ухань хотод эмнэлгийн 6 мянган ажилтан хүрэлцэн ирсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)