ВИДЕО: Ухань хотын эмч нар вирусын халдвар авсан өвчтөнүүдээ сэтгэл санаагаар дэмжиж байна

БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод коронавирусын халдвар дэгдэж, хөл хорио тогтоогоод байгаа билээ.  Ухань хотод нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагаас хөл хорио тогтоож эхэлсэн байна. Нэгдүгээр сарын 23-наас эхлэн бүх нийтийн тээврийн үйлчилгээг зогсоожээ.  Жишээлбэл, энгийн болон хурдны галт тэргээр зорчих боломжгүй болсон. Мөн Ухань хотоос гарах болон ирэх нислэгийг хаасан байна. Хэдийгээр нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон ч гэсэн хот дотор 6000 такси үнэгүй үйлчилж, хувийн унаагаар явахыг зөвшөөрч байсан. Гэвч нэгдүгээр  сарын 25-наас эхлэн хувийн унаагаар явах болон такси үйлчилгээг бүрэн зогсоожээ. Одоогоор ард иргэд гэр орноосоо гарч дэлгүүр орж болно. Гэвч энэ үйлдэл нь маш эрсдэлтэйд тооцогдож байгаа бөгөөд гадуур гарах боломж байгаа ч онцгой шаардлага гарахгүй бол хүмүүс гэртээ байхыг илүүд үзэж байна гэдгийг тус улсын мэдээллийн сайтууд мэдээлж байна.

Мөн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутмын программынхаа дагуу нэвтрүүлгүүдээ гаргаж байгаа ч мэдээллийн хөтөлбөрөөр  Хятад улсын эмч нар бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Уг вирусын халдвар авсан, хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй иргэдийг сэтгэл санаагаар дэмжиж байгааг харуулсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)