ЭРДЭМТЭД ЯРЬЖ БАЙНА: КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ, ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Коронавирус гэдэг нэр нь латин хэлний Corona буюу титэм, цагираг гэсэн утгатай үгнээс үүссэн. Электрон микроскопоор харахад вирусын халдвар нь цагирган, титэм хэлбэртэй харагддаг аж.

Уг вирус нь 1960 онд анх энгийн ханиадтай хүний хамрын самсаанаас олдож байжээ. Ихэнхидээ ханиад, томуу хэлбэрээр эхэлж уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна.

Мал, амьтны гаралтай тухайн вирус элбэг байдаг бөгөөд саяхныг хүртэл зөвхөн мал амьтнаас хүнд халдварладаг гэж үзэж байж. Харин одоо хүнээс хүнд амьсгалын зам, ахуйн замаар халддаг болох нь тогтоогдоод байна. Ханиадны нууц үеийг ДЭМБ-аас 7-14, 14-24 хоног гэж авч үзэж байна.

Эхний шинж тэмдэг 39-аас дээш ойрхон болон олон хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах шинжээр илэрнэ. Тухайн хүний биеийн дархлаанаас мөн шалтгаалаад өвчний илрэх шинж өөр өөр байна. Энэ тухай эрдэмтдийн баг ямар сонирхолтой баримтт судалгаатай мэдээлэл хүргэж буйг толилуулъя.

Мэдээллийн эх сурвалж: ОНОМ сангийн үүсгэн байгуулагч доктор Д.Наранбаатар болон түүний баг National institute of allergy and infectious diseases /USA/ Novel coronavirus from patients with pneumonia in China /Article/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)