"Хөх сувд 2020" мөсний баярыг цуцлах санал гаргажээ

"Хөх сувд 2020" мөсний баярыг цуцлах санал гаргажээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг энэ жил гуравдугаар сарын 2-4-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул Аймгийн онцгой комиссоос мөсний баярыг цуцлах санал гаргажээ. Улмаар саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилж, эцэслэн шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. 

Мөсний баярыг 2000 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулжээ. Өнгөрсөн жил болсон "Хөх Сувд - 2019" арга хэмжээнд 3000 орчим тээврийн хэрэгсэл, 20000 орчим хүн оролцсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)