"Онц дүмд" кино багийнхан АЙМШГИЙН ТӨРЛИЙН видео тоглоом бүтээжээ

Та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгах гэж байгаадаа баяртай байна. 

Монголчууд буюу "Онц дүмд" анимэйшнийг бүтээсэн багийнхан "Fragile" хэмээх аймшгийн, адал явдалт төрлийн видео тоглоом бүтээсэн байна. Уг багийн гишүүн, реппэр Rokit Bay хэлэхдээ: 

- "Сайн байцгаана уу,

Нэг шинэ мэдээтэй. Манай "Онц дүмд" анимэйшнийг бүтээсэн багийнхан сүүлийн хэдэн сар нэгэн нууц төсөл дээр ажиллаж байсан билээ. Тэр нь юу вэ гэхээр... "Fragile" хэмээх адал явдалт, аймшгийн төрлийн тоглоомон дээр ажиллаж байна.

Өнөөдөр манай тоглоомын demo хувилбар татаж авахад бэлэн болж steam дээр тавигдсан. Тиймээс та бүхэн тоглоомыг татаж аваад бидэнд санал хүсэлт, шүүмжлэлээ харамгүй илгээгээрэй. Бид тоглоомоо яг одоогоор хөгжүүлж байгаа болохоор та бүхний санал хүсэлтийн дагуу сайжруулах зүйлсийг нь сайжруулаад шинэ санааг оруулах бүрэн боломжтой.

Энэ тоглоомын бүтэн хувилбар нь 2020 оны эхний эсвэл хоёрдугаар улирлын эхээр гарах төлөвлөгөөтэй байна. Тоглоомын бүтэн хувилбар гарсны дараа үнэгүй тоглохыг хүсвэл steam-ийн "Add to Your Wishlist" хэсэгт дараарай. Энэ тохиолдолд Монгол улсаас үнэгүй тоглох боломжтой.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа!"

ТОГЛООМЫН ТӨРӨЛ: Violent, Gore, Adventure, Indie, Horror, 2D, Dark Fantasy.

ТОГЛООМЫН ТУХАЙД: Монгол улсын Улаанбаатар хотод жил бүр маш олон хүүхэд сураггүй алга болдог. Энэ бол хүний наймааны хохирогч болж, та бүхний зөвхөн хар дарсан зүүдэндээ л очих боломжтой аймшигт газар ирдэг бяцхан охины талаарх түүх юм. Та 10 настай байсан бол энэхүү там мэт газраас хэрхэн зугтах байсан бэ? 10 настай хүүхдийн эмзэгхэн сэтгэхүйд "дэндсэн" гэмээр зүйлс тохиолдсоор байвал эцэстээ юу болох бол? 

"Fragile" бол сэтгэл сэрдхийлгэм явдлаар дүүрэн тоглоом. Тиймээс жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүс энэхүү тоглоомоор тоглохыг хориглоно. 

Тоглоомын туршид "мангасууд"-аас зугтааж, бодит мэт тааврыг тааж, алга болсон хүүхдүүдийн талаарх аймшигт үнэнийг олж мэдээрэй. 

Youtuber Gremix уг тоглоомыг тоглосон бичлэгээ өөрийн Youtube сувагтаа байршуулсан байна. Та бүхэн уг тоглоомыг туршаад үзээрэй. wink

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.29)