Ж.Батзандан: Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнхэн хамгийн их хэлмэгдэж байна

Ж.Батзандан: Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнхэн хамгийн их хэлмэгдэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв.

Ж.Батзандан: Эрх баригч нам 2016 онд АН-ын тойргийн хуваарилалтыг шог гэж шүүмжилж байсныг санаж байна. Харин энэ удаагийн тойргийн хуваарилалт шогийн шог болсныг Б.Пүрэвдорж гишүүн хэллээ. Хамгийн хэлмэгдэж байгаа нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн байна. Ийм байдлаар газар нутгийн хэмжээг харгалзан үзэж байгаа юм бол бусад аймаг, дүүргийг ч бас хувааж болох нь. Хүн амын тэгш хуваарилалт, тэгш сонголт гэж алга. Та нар намын дарга, бүлгийн даргадаа зориулсан хуваарилалт хийсэн байна. Улаанбаатарын  мандатаас хулгайлдаг, нийслэлийн сонгогчдоос айдаг синдром чинь хэвээрээ байна. Улаанбаатарын сонгогчдыг ад үздэгээ больж, нийслэлчүүд та нарыг дэмжиж байсныг санаарай.

Д.Эрдэнэбат: Бид одоо юу ч яриад нэмэргүй юм байна. Бурууг нь цаг хугацаа харуулах байх. Тойргийг хуваарилахдаа хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэрийг харгалзах үзэхээр ярилцсан. Гэтэл та нар нутаг дэвсгэрийг л харгалзаж, тойрог байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлд илүү их мандат хуваарилах ёстой байсан. Гэхдээ тоглоомд хожих эсэхийг нь харъя даа. Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж байгаа нь зөв. Үүн шиг Орхон, Булган аймгийг нэгтгэж, нэг мандатыг нь нийслэл рүү шилжүүлсэн бол зөв байсан юм. Нийслэлийн захын гурван дүүргийг нэгтгэж, нэг тойрог болгож байгаа нь зөв. Би зөв зүйлийг чинь зөв гэж хэллээ. Харин бурууг чинь буруу гэж хэлж байна. Уурлах шаардлага байхгүй. Гэхдээ буруу нь 90 хувь байгаа шүү. АН ийм хуваарилалтыг дэмжихгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)