Коронавирусийн халдвараар 56 хүн нас барж, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна

Коронавирусийн халдвараар 56 хүн нас барж, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна

Шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 56 хүн нас баржээ.

  • БНХАУ-д 1287,
  • Тайванд 3,
  • Макаод 2,
  • Хонгконгд 5,
  • Японд 2,
  • БНСУ-д 2,
  • Сингапурт 3,
  • Вьетнамд 2,
  • Австралид 1,
  • АНУ-д 2,
  • Тайландад 5,
  • Непалд 2,
  • Францад 3 хүн өвчилсөн.  

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

  • БНХАУ-ын Өвөр Монголд 7,
  • Манжуурт 2,
  • Шилийн голд 1,

Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.


Коронавирусийн халдвараар 56 хүн нас барж, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.52.235)