Канад улсад коронавирусийн тохиолдол илэрлээ

Канад улсад коронавирусийн тохиолдол илэрлээ

БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Канад улсад бүртгэгдлээ. Орон нутгийн цагаар бямба гарагийн үдэш халдварын голомт болох Ухань хотоос Гуанжоу, Гуанжоугаас Торонто хүртэл ниссэн 50 орчим насны эрэгтэйг халдвар авсан болохыг тогтоожээ. 

Одоогоор түүнийг Sunnybrook эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд тусгаарлаад байгаа аж. Тэрбээр Торонто хотод ирээд удаагүй байсан гэнэ. 

Канад улсад коронавирусийн тохиолдол илэрлээ

Халдварын голомт нь 11 сая хүн амтай Үхань хот болсон тул хөрш зэргэлдээ орших 7,5 сая хүн амтай Хуанганг хотод зах, кинотеатр, автозамууд, галт тэрэгний үйлчилгээ, нисэх буудлуудыг хаасан байна. Мөн Хэбэй муж бүхэлдээ карантины нөхцөл байдалд шилжжээ. Коронавирусийн халдвар одоогийн байдлаар АНУ, Франц, Балба, Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Австрали, Макао, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн 14 оронд тархаад байсан. Одоогоор халдвар тарсан улс орны тоо нийтдээ 15 болоод байна. 

Канад улсад коронавирусийн тохиолдол илэрлээ

 

 Share

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)