ШУТИС-д хяналт удирдлагын СКАДА системийн иж бүрэн лаборатори хандивлажээ

ШУТИС-д хяналт удирдлагын СКАДА системийн иж бүрэн лаборатори хандивлажээ

Эрчим хүчний автоматжуулалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг АББ группээс Монгол Улсан эрчим хүчний системийн Реле хамгаалалт, удирдлага болон хяналт удирдлагын СКАДА системийн 300 сая гарай төгрөгийн өртөг бүхий иж бүрэн лабораторийг ШУТИС-д хандивлалаа.

Тус лабораторийг ашиглалтанд оруулснаар цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутнууд болон Монголын эрчим хүчний системд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугам, дэд станцийн хамгийн орчин үеийн Реле хамгаалалт удирдлага болон хяналт удирдлагын СКАДА системийн талаарх мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, практик дадлага хийх боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой ажээ.

АББ группын албан ёсны дистрибьютер “Монхорус интернэйшнл” ХХК нь лабораторийн стендний шийдэл, угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. АББ групп нь дэлхий даяар долоон судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба тус судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт гаргадаг байна. Тус групп нь 2016 онд 500 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц, өндөр хүчдэлийн тоноглол, дэд өртөөний туршилтын лаборари болон цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын лабораторийг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Геологи, уул уурхайн сургуулуудад тус тус хандивлаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)