Орон нутгийн сургуулиудыг Кембрижийн хөтөлбөртэй болгоно

Орон нутгийн сургуулиудыг Кембрижийн хөтөлбөртэй болгоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзаж, Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн хөдөө орон нутгийн бүсийн төв, зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Мөн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа ерөнхий боловсролын төрийн өмчийн гурван сургуулийн багш нарыг Кембриджийн Олон улсын шалгалтын төвд мэргэжил дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах саналыг тависан юм. Багш нарын чадавх бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багш нарыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад  мэргэшүүлэх, англи хэлний чадварыг дээшлүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)