Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?

Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 11 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжжээ. Засгийн газар дэмжсэн тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг юм. Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг УИХ-тай зөвшилцөн томилдог. Аль улсад хэнийг Элчин сайдаар томилох гэж байгааг дараах жагсаалтаас харна уу.

  1. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
  2. Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
  3. Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
  4. Байгаль орчин, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
  5. Гадаад харилцааны яамны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
  6. Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дэд дарга Д.Ганболдыг Эмиратад,
  7. ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргизэд, 
  8. Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Б.Мандахбилэгийг Унгарт,
  9. Хошууч генерал М.Ганболдыг БНАСАУ-д,
  10. Ц.Өнөрзаяаг БНСУ-д,
  11. Ч.Бүрэнбаярыг БНЭУ-д улсад суух Элчин сайдаар томилох юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)