Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн ёс зүйг хэлэлцэж байна

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн ёс зүйг  хэлэлцэж байна

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай горимоор хуралдаж байна. Хурлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн УИХ-ын гишүүдийг  шалгуулах шаардлагыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд  хүргүүлсэн. Тус хөдөлгөөнийхөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого нь  нэмэгдсэнийг шалгуулах шаардлага тавьсан юм.

Ёс зүйн дэд хороо нь есөн гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, С.Бямбацогт нарын есөн гишүүн багтдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)