ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөж байсан байна

 

В.Путины амь насанд халдахаар төлөвлөж байсан этгээдийг баривчиллаа

Сербийн цагдаа нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөж байсан этгээдийг Белград хотноо баривчилжээ. Сэжигтэн нь 21 настай Армин Алибашич гэгч аж. Цагдаа нарын анхаарлыг түүний том цүнх татсан бөгөөд саатуулан шалгахад алсын тусгалтай винтов буу, тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг детонатор, “Лалын улс” бүлэглэлийн туг, тусгай холбооны гар утас зэрэг эд зүйлс гарч ирсэн байна. Хуулийн байгууллага уг этгээдийг лавшруулан шалгасны үр дүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Сербид албан ёсны айлчлал хийх үеэр амь насанд нь халдахаар төлөвлөж байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.  

Хуучин Югослав улс тогтож байсан бүс нутагт “Босни Герцоговины Аль Каида” тэргүүтэй маш олон алан хядах бүлэглэл  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний олонх нь Боснийн дайны үеэр бий болсон гэж үздэг юм байна. Сэжигтэн этгээд нь эдгээр бүлэглэлийн аль нэгд харъяалагддаг, эс бөгөөс дэмжигч нь гэж таамаглаж байгаа аж. 

В.Путины амь насанд халдахаар төлөвлөж байсан этгээдийг баривчиллаа

 Сербийн Дотоод хэргийн яамны хэлтсийн дарга Славиша Крстичээс болсон явдлын талаар тодруулахад “Цагдаагийн байгууллага бүх эрсдэлийг шалгаж мухарлахаар ажиллаж байна” гэсэн хариулт өгсөн байна. А.Алибашичийн тухай тодруулахад тэрээр тодруулга өгөхөөс татгалзжээ. Үүний дараа Сербийн өндөр тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа А.Алибашич нь В.Путины амь насанд халдах зорилгогүй байсан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сербд хийх айлчлалд ямар ч аюул заналхийлээгүй хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Сербид айлчилна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.83)