Хог хаягдлыг дахин боловсруулах соёл дэлгэрч байна

Хог хаягдлыг дахин боловсруулах соёл дэлгэрч байна

Сүүлийн жилүүдэд минималист, zero waste, био амьдралын хэв маягууд олон улсад түгэн дэлгэрэх болсон. Тэгвэл хүмүүсийн дахин хэрэглэх боломжгүй гэж үздэг хог хаягдлын 60 хувийн цаас эзэлдэг байна.

Дахин боловсруулалтанд орсон нэг тонн цаас 17 ширхэг ургаа модыг авардаг. Хогийн цэг дэх нийт хогны 60 хувийг цаас дангаар эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Иймээс цаасыг ар өвөргүй ашиглаж хэвших, дууссаны дараа хог хэмээн хаяхгүйгээр оронд нь цаасан хайрцаг, уут, гар урлалын чимэглэлүүдээс гадна ариун цэврийн цаасны үйлдвэрлэлд нийлүүлбэл байгаль дэлхийгээ хайрлахад оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох юм.

Ганцхан ширхэг А4-ийн цаасыг 8 хос савхны модоор үйлдвэрлэдэг. Банкны гүйлгээний баримт болох ягаан, цэнхэр нимгэн цаасны зөвхөн нэг ширхэгийг үйлдвэрлэхэд 2 аяга цэвэр ус зарцуулагддаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (54.243.2.41)