Мах экспортлох зөвшөөрлийг 40 гаруй компанид өгчээ

Мах экспортлох зөвшөөрлийг 40 гаруй компанид өгчээ

Өнгөрсөн онд ХХААХҮ-ийн яамнаас мах экспортлох зөвшөөрлийг 40 гаруй компанид өгчээ. Тодруулбал, адууны мах экспортлохоор 18, дулааны аргаар боловсруулсан махны чиглэлээр 12, бог малын мах бэлтгэхээр 29 компани зөвшөөрөл авсан байна.

Монгол Улс үхэр, адууны мах болон дулааны аргаар боловсруулсан маханд экпортлох квот тогтоосон. Харин эцсийн бүтээгдэхүүн болох зайдас зэргийг экспортлоход квотгүй байдаг. Мөн хонь, ямааны мах квотгүйгээр экспортлоно. Учир нь, адуу, үхрийн тоо толгой Монголд бага тул квот тогтоосон. Харин бэлчээрийн даац хэтэрсэн тул хамгийн их тоо толгойтой байгаа хонь, ямааны маханд квот тогтоогоогүй байдаг билээ.

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн махаа чанаад зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэр дээр экспортлох зөрчил цөөнгүй гардаг талаар салбар яамнаас анхааруулсан. Тиймээс  ХХААХҮЯ-наас зөвшөөрөлтэй үйлдвэрүүд зөвхөн  өөрийнхөө үйлдвэр дээр махаа боловсруул, экспортолсон хэмжээ боловсруулсан хэмжээ ижил байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа аж. Үүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж байгаа юм байна. Цаашлаад арьс, шир, яс, дайвар бүтээгдэхүүнээ хэрхэн  ашиглаж, зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг нь ч хянаж эхэлжээ. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ байгуулсан гэнэ.  

Дашрамд дурдахад, Монгол Улс энэ онд долоон сая мал экспортлох тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, 174 мянган тонн мах экспортлох боломжтой байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)