Угаарын хий мэдрэгчийг суурилуулж эхэллээ

Угаарын хий мэдрэгчийг суурилуулж эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр,  гэр хорооллын айл, өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах ажил өнөөдрөөс эхэлжээ.

Албаны хүний хэлснээр эхний ээлжийн 20 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирсэн юм байна. Дараагийн ээлжинд 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгч энэ долоо хоногтоо багтаан ирнэ гэлээ. 

Гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хйи мэдрэгч суурилуулна хэмээн өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш ярьсан нь ажил хэрэг болж буй нь энэ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.210.24.208)