Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар МАН-ын бүлэг дахин хуралдана

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар МАН-ын бүлэг дахин хуралдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин үүнээс өмнө уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой саналуудыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, тэтгэврийн зээлгүй ахмадуудад хэрхэн хувь хүртээх, Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгоход Хөгжлийн банк баталгаа гаргах эсэх асуудлыг дахин хэлэлцэх аж. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болжээ.

Мөн хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.162.98)