“The Hu” хамтлаг энэ онд шахуу тоглолтуудтай байна

 

Хүннү рок урсгалын “The Hu” хамтлаг энэ сарын 13-нд Европыг зорино. Тус хамтлаг Хойд Америкт бүтэн дөрвөн сарын турш аялан тоглоод өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд эх орондоо ирсэн билээ.

Тэд 2020 онд Франц, Норвеги, Ирланд, Австри, Шинэ Зеланд, Австрали, Япон, Малайз зэрэг оронд аялан тоглолт хийх төлөвлөгөө гаргасан байна. Мөн дэлхийн дуу хөгжмийн томоохон наадмын нэг "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцох аж.

"The Hu" хамтлагийн 2020 оны аялан тоглолтын талаар хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог хэлэхдээ “Хамтлагийн залуус маань нэгдүгээр сарын 13-нд Европыг зорих гэж байна. Энэ оны аялан тоглолтын хуваарь гарчтоглолтын тасалбар эрэлттэй байна. Гал түймэртэй холбоотойгоор Австрали улсад хийх тоглолтын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв. 

“The Hu” хамтлаг өнгөрсөн онд Европын 13 оронд 23 тоглолт хийсэн бол, Хойд Америкийн 56 хотоор 60 гаруй тоглолт хийжээ. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн дуугаа дүрсжүүлж, бас шинэ дуунууд ч бичүүлж амжсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)