Монгол хүүхдийн зохиолыг солонгос, англи хэлнээ хөрвүүлнэ

Монгол хүүхдийн зохиолыг солонгос, англи хэлнээ хөрвүүлнэ

Азийн орнуудын соёл, урлаг, уламжлалыг олон улсад таниулах, дэлгэрүүлэх зорилго бүхий БНСУ дахь Азийн соёлын төвөөс олон улсын хүүхдийн зурагт ном бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2019 онд Монгол улс уг төсөлд анх удаа хамрагдаж “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцын редактор, төслийн менежер Б.Батцэцэг Гванжу хотноо болсон “Зурагт ном бүтээх олон улсын төсөл”-д оролцсон байна.

Үүний үр  дүнд Б. Батцэцэгийн анхны зохиол болох “Ботго минь хаана байна?” ном солонгос зураачийн шинэлэг зураг чимэглэлтэйгээр солонгос, англи хэлнээ тун удахгүй гарах болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)