Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт үйл явдалд зориулсан барилдаан ирэх ням гараг буюу нэгдүгээр сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд 13 цагаас болно. Зарим жил энэхүү барилдааныг өнжиж байсан бөгөөд Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэж байжээ. Өнгөрсөн жил Буянт-Ухаа спортын ордонд болж улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.

1992 оны өвлийн өдрүүдэд монгол түмэн ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсны сүүлийнх нь энэ юм. Товлосон хугацаанаас нэлээд удаан хуралдаж энэхүү Үндсэн хуулийг баталсан бөгөөд дараа нь хүчит бөхийн барилдаан хийж улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, депутат Хорлоогийн Баянмөнх аварга үзүүрлэж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)