С.Бямбацогт: Сонгуулийг 26 тойргоор явуулахаар ярилцсан

С.Бямбацогт: Сонгуулийг 26 тойргоор явуулахаар ярилцсан

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2020 оны сонгуулийг олон мандаттай мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Тэгвэл улсыг хэчнээн тойрогт хувааж, хаана, хэдэн мандат хуваарилахыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоох юм.

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ 26 тойрогтой байхаар ярилцаж байгааг хэллээ. Тэрбээр “Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгохоор ярилцаж байна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган  аймаг нэг мандаттай. Тиймээс нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь нэг мандаттай аймгууд руу шилжүүлэх тухай ярилцсан. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй байна. Одоогийн байдлаар 26 тойрогтой байхаар ярилцаж байгаа” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)