37 сургуулийн сурагчид л санхүүгийн боловсрол олгох хичээлийг сонгон суралцжээ

37 сургуулийн сурагчид л санхүүгийн боловсрол олгох хичээлийг сонгон суралцжээ

Санхүүгийн боловсрол хүн бүрт чухал. Тиймээс санхүүгийн боловсрол олгох тухай хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудын сонгох хичээлийн хөтөлбөрт оруулсан. Гэвч сурагчид энэхүү хичээлийг сонгон суралцахгүй байгаа ажээ. Тодруулбал, улсын хэмжээнд байгаа 800 гаруй сургуулиас зөвхөн 37-хон сургууль л санхүүгийн боловсрол олгох хичээлийг сурагчдын сонголтыг үндэслэн зааж байгаа юм байна.

УИХ Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хууль батлагдсаны дараа олон нийтэд санхүүгийн боловсрол олгох тогтолцоо илүү боловсронгуй, үр дүнтэй болно гэж үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)