Холимог тулааны олон улсын тэмцээн Монголд болно

Холимог тулааны олон улсын тэмцээн Монголд болно

“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээнийг МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн ирэх сарын 1-нд болох тов гарсан байна.

Энэхүү тэмцээн нь энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залуусд болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид оролцоно.

Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.30.155)