Тэтгэврийн зээлийг хязгаарлажээ

 

Тэтгэврийн зээлийг хязгаарлажээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэхэд санал нэгдсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор энэ сарын 1-нээс тэтгэврийн зээлийг нэмж олгохгүй байх шийдвэр гарчээ. Тодруулбал, энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкуудад чиглэл өгсөн байна. Ингэхээр ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, иргэдийн тэтгэврийн зээлийг чөлөөлөхөөр боллоо гэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө зээл авсан ахмадууд хамрагдана гэсэн үг юм.

Нэмж мэдээлэхэд, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 300 гаруй мянган иргэний 800 орчим тэрбум төгрөг байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)