Нарантуул зах нэгдүгээр сарын 4-нийг хүртэл ажиллахгүй

Шинэ жилийн баяртай холбоотойгоор зарим зах худалдааны төв ажиллахгүй амрах тул цагийн хуваарийг танилцуулж байна. 

-Номин супермаркетын салбар дэлгүүрүүд: Ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.

-Оргил худалдааны төвийн салбарууд: Өнөөдөр Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарч, бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. Харин 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-"Сансар" сүлжээ дэлгүүр: Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-Миний сүлжээ дэлгүүр: Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Экстра орос худалдааны төв: Өнөөдөр бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллах юм.

-Хар хорин худалдааны төв: Нэгдүгээр сарын 1, 2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв: Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.

-Барс худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Нарантуул худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нээс 3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)