Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө

Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэхээр болж байна. Үүнд:

  • Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгох юм.
  • Алслагдсан аймагт бизнес эрхэлж буй иргэдэд 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ,
  • Анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө,
  • Хувиараа бизнес эрхлэгч нар хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө,
  • Гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломжуудыг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)