Шуурхай мэдээ: Гэмтлийн зам дагуу их хэмжээний шатахуун асгарчээ !!!

 

Гэмтлийн зам дагуу их хэмжээний шатахуун асгараад байна. Учир нь тус замаар зорчиж явсан 8965 УНЧ “Теспетролиум” компанийн  шатахуун тээвэрлэх машин осолд орсноос болж, чиргүүлийн хэсгийн шатахуун алдагдаж эхэлжээ. Улмаар тус зам дагуу маш их хэмжээний шатахуун асгарч, алдагдаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Яг одоогийн байдлаар Онцгой байдлын Ерөнхий газрынхан тус хэсгийг хамгаалалтад авч, асгараад байгаа шатахууныг юүлэх арга хэмжээ авч байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)